ILAC нь шалгалт тохируулгын лаборатори (ISO/IEC 17025-ын дагуу), сорилтын лаборатори (ISO/IEC 17025-ын дагуу), эмнэлгийн лаборатори ISO (15189-ийн дагуу) болон хяналтын байгууллага (ISO/IEC 17020-ын дагуу)-ыг оролцуулан тохирлын үнэлгээний байгууллагуудын итгэмжлэлийг хэрэгжүүлэн, ISO/IEC 17011 стандартын дагуу ажилладаг итгэмжлэлийн байгууллагуудыг нэгтгэсэн олон улсын байгууллага юм.
Итгэмжлэл нь тохирлын үнэлгээний байгууллагуудын тодорхой үйл ажиллагааг шударгаар гүйцэтгэх ур чадвартай болохыг батлах зорилгоор хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу явагддаг бие даасан унэлгээ юм. Үндэсний болон олон улсын стандартын хэрэглээгээр дамжуулан Засгийн газар, ханган нийлүүлэгчид, хэрэглэгчид нь шалгалт тохируулгын ба сорилтын үр дүн, хяналтын тайлан, гэрчилгээнд итгэлтэй байх болно.
Эрх бүхий байгууллагын хяналтын дор тохирлын үнэлгээний байгууллагуудыг баталгаажуулах үндсэн зорилготойгоор ихэнх улс оронд итгэмжлэлийн байгууллагыг ажиллуулдаг. Итгэмжлэлийн байгууллагууд нь ижил түвшний үнэлгээ хийлгэх замаар өөрсдийн чадавхийг нотлон, бүс нутгийн болон олон улсын гэрээнд гарын үсэг зурдаг. Ингэснээр итгэмжлэлийн байгууллага нь тохирлын унэлгээний байгууллагуудыг холбогдох стандартын дагуу үнэлж, итгэмжилдэг.
Энэхүү зохицуулалт нь аюулгүй хоол хүнс, ундны цэвэр ус, эрчим хүч, эрүүл мэнд, нийгмийн халамжаар хангах, цэвэр бохирдолгүй орчинд амьдрах зэрэг орон нутгийн болон үндэсний үйлчилгээнд дэмжлэг болдог. Үүнээс гадна эдгээр зохицуулалтууд нь хил дамнасан үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээг хүлээн зөвшөөрч, улмаар техникийн саад тотгорыг арилгах замаар олон улсын худалдааг дэмжих тогтолцоог бүрдүүлдэг.
Шалгалт тохируулга, сорилт, эмнэлгийн сорилт, хяналтын салбарын итгэмжлэлийг ILAC удирдах ба менежментийн тогтолцоо, бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажилтан болон тохирлын үнэлгээний ижил төстэй хөтөлбөрүүдийн итгэмжлэлийг IAF удирдан, олон улсын хэлэлцээрийг хамтран зохицуулдаг. ILAC ба IAF нь хамтдаа дэлхий даяар итгэмжлэл, тохирлын үнэлгээг сайжруулах хүчин чармайлтыг зохицуулан ажиллаж байна.
Бүс нутгийн зохицуулалтыг ILAC ба IAF-ын зарчимд нийцсэн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагууд удирддаг. Бүс нутгийн хамтын ажиллагааны хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагууд нь ILAC болон IAF-ийн Гүйцэтгэх хороонд ч төлөөлөн ажилладаг. ILAC нь итгэмжлэлийн үйл ажиллагааг хариуцагч бүсийн хамтын ажиллагааны байгууллагууд болох Европ дахь EA, Ази-Номхон далайн бүс нутгийн APAC, Америк тив дэх IAAC, Африк дахь AFRAC, Арабын бүсэд ARAC зэрэгтэй хамтран ажилладаг. Үүнээс гадна Өмнөд Африк дахь SADCA нь хүлээн зөвшөөрөгдсөн бүс нутгийн байгууллага болохын төлөө ажиллаж байна.
Доорхи линкээр орж, монгол хэлэнд орчуулагдсан мэдээллийн товхимлыг үнэгүй татаж авах боломжтой.
Хүнсний болон ундны усны аюулгүй байдлыг хангах нь - Accreditation: Supporting safe food and clean drinking water | Худалдааг хөнгөвчлөх нь - Accreditation: Facilitating world trade | Итгэмжлэгдсэн лаборатори Засгийн газрын үйл ажиллагаанд хэрхэн дэмжлэг үзүүлдэг вэ? How Does Using an Accredited Laboratory Benefit Government & Regulators? | Итгэмжлэгдсэний давуу талууд The Advantages of Being Accredited |
Ур чадварын сорилтын хөтөлбөрт, хамрагдахын ач холбогдол Benefits for Laboratories Participating in Proficiency Testing Programs |
The translations were arranged with support from the APAC-PTB “Strengthening Accreditation Networks in Asia Pacific” (SANAP) project.
`